TRQ гүйцэтгэх захирал Jeff Tygesen “Оюутолгойн ТЭЗҮ-ийг ирэх сард баталж санхүүжилтийг оны эцэст шийднэ гэсэн хүлээлттэй байна” гэж мэдэгдлээ. Мөн тэрбээр “Оюутолгойн далд уурхайн хөгжүүлэлт ба санхүүжилтийн төлөвлөгөөг” баталснаас хойш ТЭЗҮ-ийг шинэчлэх, санхүүжилт татах чиглэлд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сард ТЭЗҮ-ээ Ашигт Малтмалын газраар батлуулсан. Харин одоо далд уурхайн гэрээ болон нэмэлт тоонуудыг шинэчлэн дахин батлуулах ёстой. Ирэх сард батлуулна гэж хүлээж байгаа. Ингээд оны эцэст санхүүжилтийн асуудлаа шийдэхээр төлөвлөж байна” гэжээ. Харин санхүү эрхэлсэн захирал Steeve Thibeault “2015 ойд капитал зарцуулалтаа 230 сая ам.доллар, үйл ажиллагааны мөнгөн зардалд нэг тэрбум ам.доллар байхаар төлөвлөсөн” гэдгээ хэлжээ.