Монгол Улс энэ оны эхний долоон сард 2.8 тэрбум ам.долларын экспорт, 2.2 тэрбум ам.долларын импорт хийж, гадаад худалдаа 604 сая ам.долларын ашигтай гарчээ. Үндэсний статисикийн хорооны урьдчилсан мэдээллээс үзэхэд, төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 13 хувиар багассан бол нүүрснийх хамгийн ихээр буюу 21.5 хувиар буурч, 8.2 сая тонн болсон байна. Тэгвэл зэсийн баяжмалын экспорт 11.3 хувиар өсөж, 784 мянган тоннд хүрчээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)