Худалдаа хөгжлийн банкны олон улсын хөрөнгийн зах зээлээс зээл ирсэн 500 сая доллар, мөн Оюутолгойгоос орж ирсэн 30-40 сая доллараас шалтгаалж төгрөгийн ханш бага зэрэг чангарсан. Тавдугаар сараас бага, багаар буурсан долларын ханш зургадугаар сараас эхлэн өсч, нийтдээ 110 төгрөгөөр өслөө. Долларын ханш гуравдугаар сард 2000 төгрөгт хүрээд буусан бол энэ үзүүлэлтийг давтахад ойрхон ирлээ. Хичээл сургуул эхлэхтэй зэрэгцээд долларын ханш 2000 хүрч магадгүй гэсэн болгоомжлол байна.
“Найман шарга” зах дээр 1988 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд нэг ам. долларыг 1981 төгрөгөөр авч, 1993-1996 төгрөгөөр зарж байна. Харин Монголбанкны нэрлэсэн ханшаар доллар 1986 төгрөг байна.