Монголбанкны өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1980.00-1989.60 төгрөгийн ханшаар 15.8 сая ам.доллар, 319.51-320.35 төгрөгийн ханшаар 85.55 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна.
Монголбанк 1986.10 төгрөгийн хаалтын ханшаар 14.8 сая ам.доллар, 319.51 төгрөгийн ханшаар юанийн саналыг 100 хувь биелүүлж 85.55 сая юань тус тус нийлүүлэв.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 88.2 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 67.0 сая ам.доллар зарах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
Сэтгэгдэл (1)