Энэ оны эхний хоёр сард 27-30 төгрөгт хэлбэлзэж байсан рублийн ханш дөрөвдүгээр сард 39,9 төгрөг болж чангарсан. Тэгвэл сүүлийн гурван сарын дотор 8.4 хувиар буурч, Монголбанкны хамгийн сүүлд зарласан ханшаар 33 төгрөгтэй тэнцээд байна. Ийнхүү рублийн ханш аажим сулрах хандлага ажиглагдаж байна.
ОХУ эдийн засгаа дэмжих зорилгоор мөнгөний бодлогоо зөөллөж байгаа нь рублийн ханш унахад нөлөөлж буй. Тус Төвбанк өнгөрсөн 11 сараас хойш бодлогын хүүгээ 6 удаа бууруулсан бөгөөд сүүлд өнгөрсөн баасан гарагт 11 хувьболгожээ.
Нөгөө талаас дэлхийн зах зээлд нефьтийн ханш 50 хувиар хямдраад байгаа нь рублийн ханш сулрахад нөлөөлж байгаа юм.
Сэтгэгдэл (2)