Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлөөс энэ сарын 28-нд Сэлэнгэ мөрөнд барих Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талаар хэлэлцжээ. ОХУ-ын байгаль хамгаалагчид тус станцыг Байгал нуурын эко системд өөрчлөлт оруулж, ширгээх аюултай хэмээн Дэлхийн банкинд хандсан юм. Тус төслийн гол хөрөнгө оруулагч болох Дэлхийн банк усан цахилгаан станцын талаар гаргах эцсийн шийдвэрээ нэг жилээр хойшлуулах болсон байна.
Хил хязгааргүй гол мөрөн олон улсын байгууллагын ОХУ дахь зохицуулагч Александр Колотов Бид энэ шийдвэрийг тактикийн чухал ялалт гэж үзэж байна. Монголчуудын MINIS төсөл цаашдаа Дэлхийн банкны хатуу хяналтад байх боллоо. Манай талаас гаргасан бүх гомдлыг тэд хүлээн авсан гэж сэтгүүлчдэд мэдээллээ. Ингэснээр Шүрэнгийн усан цахилгаан станцын байгаль орчинд учруулах хор хөн өөлийн талаар дахин судалгаа явуулж, нэмэлт баримт цуглуулах боломж бүрдлээ гэж тэрбээр үзэж байна. 2015 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Эрхүү хотод Сибирь, Алс Дорнодын гол мөрөн сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, усан цахилгаан станц барих Монголын төслүүдийг хэлэлцэх гэнэ.
Сэтгэгдэл (5)