Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн алдагдал 534.9 тэрбум төгрөгт хүрчээ.
Сангийн яамнаас мэдээлж буйгаар төсвийн алдагдал өсөхөд орлогын бууралт нөлөөлжээ. Тодруулбал, импортын хэмжээ 30 хувиар багассан, гаалийн болон НӨАТ-ын орлого бүрдэхгүй байгаагаас алдагдал нэмэгдсэн байна.
Харин газрын тосны салбараас олох орлого хоёр дахин өсчээ. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт “Эхний хагас жилд төсвийн алдагдал 500 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. Орлого дутуу төвлөрөх эрсдэл байгаа учраас цаашид оны үлдсэн хагаст 200-300 тэрбум төгрөгөөс өсөх магадлал бий” хэмээжээ.
Гэхдээ Сангийн яамнаас мэдээлж буйгаар одоогоор төсөвт тодотгол хийх нөхцөл, шаардлага бүрдээгүй гэнэ. Хуулийн дагуу төсвийн алдагдал ДНБ-ий 3 хувиас хэтэрвэл тодотгол хийх шаардлагатай болдог байна.
Сэтгэгдэл (2)