БНХАУ-ын коксжих нүүрсний импорт зургадугаар сард өмнөх сарынхаасаа (1.88 сая тонн) 170 хувиар өсөж 5.08 сая тоннд хүрсэн тухай мэдээллээ.
Уг таваарын үнэ хямдарсан нь эрэлтэд ийн нөлөөлсөн аж. Урд хөрш зургадугаар сард хамгийн том нийлүүлэгч болох Австралиас худалдан авсан нүүрсний хэмжээ нэг жилийн өмнөхөөс 12.8 ху- виар өссөн бөгөөд тавдугаар сарынхтай харьцуулахад гурав дахин нэмэгдэж 2.85 сая тоннд хүрчээ. Тэгвэл энэ хугацаанд Монгол Улсаас экспортолсон коксжих нүүрсний хэмжээ 2014 оныхоос 31.5 хувиар буурсан аж. Гэхдээ тавдугаар сарынхтай харьцуулахад 141.5 хувиар нэмэгдэн 1.28 сая тоннд хүрсэн байна.
Сонирхуулахад, ОХУ зургадугаар сард урд хөршид 0.22 сая тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн нь жилийн өмнөхөөс 56, өмнөх сарынхаасаа 18.5 хувиар ба- гассан дүн болжээ. Мөн энэ хугацаанд урд хөрш нийт 5.08 сая тонн коксжих нүүрс импор- толсон нь өнгөрсөн оныхоос 11.1 хувиар буурсан гэдгийг steelorbis.com-д тэмдэглэсэн байв. Харин энэ оны эхний хагас жилд БНХАУ 21.6 сая тонн коксжих нүүрс импортолсон нь жилийн өмнөхөөс 30 хувиар доошилсон гэсэн үг аж.