Энэ сарын 17-ны өдрийн байдлаар орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 839.4 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ.
Үүнээс банкууд 19132 зээлдэгчийн нийт 566.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 38 мянга 120 иргэнд 2038.0 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.