Экспортын. хэмжээ зургадугаар сард өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар буурлаа. Үүнд ашигт малтмалын экспортын хэмжээ дөрвөн хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, зургадугаар сарын байддаар манай улс 6.9 сая тонн нүүрсийг 310 сая ам.доллараар экспортолжээ. Энэ нь тоо хэмжээний хувьд өнгөрсөн оны мөн үеэс 2.5 сая тонноор бага бол үнийн дүн нь 139 сая ам.доллар буюу 31 хувиар буурчээ. Манай улсын нүүрсний гол зах зээл болох БНХАУ-ын импорт өмнөх оны мөн үеэс 34 хувиар буураад байгаа нь экспорт багасахад нөлөөлсөн байна. Урд хөршийн зүгээс нүүрсний чанарт тавих шалгуураа нэмэгдүүлж, дотоодын нүүрс олборлогчдоо дэмжих бодлого барьж байгаа учраас тус улсын нүүрсний импортын хэмжээ буурсан аж. Нүүрсний үнийн хувьд тонн тутам нь дунджаар 45 ам.доллар байна.
Мөн экспортын хэмжээ буурахад боловсруулаагүй нефтийн дэлхийн зах зээл дэх үнэ унасан нь голлон нөлөөлжээ. Манай улс өнгөрсөн оны мөн үед 3.2 сая тонн боловсруулаагүй нефть экспортолж 320 сая ам.долларын орлого олж байсан бол энэ онд экспортын хэмжээ төдийлэн буураагүй боловч орлого 123 сая ам.доллар буюу 39 хувиар багассан аж.