Монголбанк өчигдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк 1983.6 төгрөгийн хаалтан ханшаар 26.5 сая амдоллар, 319.16 төгрөгийн хаалтын ханшаар 30 сая юанийг тус тус нийлүүлсэн байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 80.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 6.7 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.
Сэтгэгдэл (1)