Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулсан. Нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарсан бол эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт хоёр хувиар саарч 4.4 хувьтай гарсан байна. Уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалтын ажил эхэлж, эхний хагас жилд эдийн засаг өсөх хандлагатай байдаг ч өсөлт саарсан байна. Эдийн засаг 4.4 хувиар өсөхөд үйлчилгээ болон аж үйлдвэрийн салбар буюу боловсруулах үйлдвэрүүд ашигтай ажилласан нь голлон нөлөөлсөн байна.
Энэ оны эхний хагас жилд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 264.2 тэрбум төгрөг, зарлага, эргэж ТӨЛӨГДӨХ цэвэр ЗЭЭЛИЙН НИЙТ Xэмжээ 3175 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 534.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн өсөлтөөс 10.2 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ