Долларын ханш буцаад өсч эхэлсэн бөгөөд 2000 орчим төгрөг хүрэх магадлалтай байна. Тавдугаар сард 1879 төгрөг болж буурсан доллар буцаад 90 орчим төгрөгөөр өслөө.
“Найман шарга” зах дээр нэг ам долларыг 1955 төгрөгөөр авч, 1958 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд 1945 төгрөгөөр авч, 1966-1970 төгрөгөөр зарж байна.
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл УИХ-ын чуулганы хуралдаанд унахтай зэрэгцээд долларын ханш өсч эхэлсэн юм. Үүнийг Монголд орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдээгүйтэй холбон тайлбарлаж байгаа.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)