Австралийн уул уурхайн гүйцэтгэгч компани “Макмахон Холдинг” Эрдэнэс Тавантолгойн Зүүн цанхид олборлолт явуулах эрхээ 65 сая ам.долларын худалдсан тухай барууны хэвлэлүүд шуугиж эхэллээ.
Эрдэнэс Тавантолгой нь “Макмахон Холдинг”-д төлөх ёстой 30 сая ам.доллараа төлөөгүй нь хоёр талыг үл ойлголцоход хүргээд байсан юм. Өнгөрсөн жил эхэлсэн маргаан шийдэгдэхгүй өдийг хүрснээр 30 сая ам.долларын нэхэмжлэл 2015 онд гэхэд алдагдал өссөөр 100 сая ам.долларт хүрсэн тухай өчигдөр www.24tsag.mn мэдээлсэн билээ.
“Макмахон Холдинг” Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх эрхээ зарснаа албан ёсоор мэдэгдсэн ч худалдан авагчийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
“Макмахон Холдинг” Эрдэнэс Тавантолгой компани нэхэмжлэлийг нь төлөхгүй хэтэрхий удсан тул гэрээнд заасан эрхийнхээ дагуу гүйцэтгэлийн эрхээ ийнхүү худалдлаа хэмээн мэдээлсэн байна.
Хөрөнгө оруулагчид “Макмахон Холдинг”-ийг Монголоос гарсанд баяртай байсан хэмээн бичжээ. Учир нь энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Макмахоны хувьцаа 2.2 центээр өссөн байна.
Уржигдар Австралийн компани 100 сая ам.доллар нэхэмжилсэн Монголын маргааныг өөрийн талд ашигтайгаар шийдлээ гэсэн мэдэгдлийг олон улсад цацсан. Тэгэхээр “Макмахон Холдинг” Монголын төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компаниас эрхээ зарсан 65 сая ам.доллараас гадна нэмэлт төлбөр авах нь тодорхой хэмээн Австралийн хэвлэл бичжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (11)