Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй хамтран "Алтанбулаг-2015" эдийн засгийн чуулга уулзалтыг өнөөдөр 10:00 цагт МҮХАҮТ-д зохион байгуулах гэж байна.
Тус чуулга уулзалтын зорилго нь "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн өнөөгийн байдал, үйл ажиллагаа, цаашдын хөгжлийн төлөв, чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, шинээр гарч буй дүрэм журам, чөлөөт бүс дэх гаалийн эрх зүйн харилцаа, татварын орчин, хорио цээр, эрүүл ахуйн хяналт зэрэг асуудлыг зөвлөлдөхөд оршино.
Чуулга уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, МХЕГ-ын төлөөлөл болон бусад холбогдох албаны хүмүүс, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид оролцох аж.
Г.Үжин