Тавантолгойн ордоос их хэмжээний байгалийн хийн нөөц илрүүлсэн тухай www.asiarussia.ru сайт мэдээллээ.
Өмнөд Солонгосын хийн компани өрөмдлөг явуулж уг ордыг судалж эхэлснээр энэхүү нээлтийг хийжээ. Мэргэжилтнүүдийн урьдчилан тооцоолсноор Тавантолгой 51 тэрбум кубметр буюу 40 сая тонн байгалийн хийн нөөцтэй болохыг тогтоожээ.
Монгол Улсын байгалийн хийн жилийн хэрэглээг 28 мянган тонн гэж үздэг байна. Тиймээс Тавантолгойн нөөц манай улсын хэрэглээг 1700 жил хангаж хүрэлцэх юм байна.
Энэхүү мэдээллийг эрх баригчид батлавал олон улсын хөрөнгө оруулагчдыг ихээр татах нь ойлгомжтой. Өмнөд Солонгосын хийн компани хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (8)