Монгол Улс БНАСАУ-ыг оролцуулаад дөрвөн улсад нүүрс экспортлохоор болсон тухай барууны хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, Шарын голын уурхайгаас Оросоор дамжуулж Хойд Солонгосын Расон боомтод нүүрс нийлүүлэхээр болжээ. Түүнчлэн далайд гарцгүй үндэстэн Япон, Өмнөд Солонгос улсуудад ч нүүрсээ гаргах бөгөөд энэ нь Хятадаас хэт хараат байдлыг тэнцвэржүүлэх гэсэн бодлого юм хэмээн “Telegraph” агентлаг мэдээлсэн байна.
Бизнесийн дээд хэмжээний уулзалтын үеэр “Шарын гол” ХК, Монгол-Солонгосын хамтарсан “Монгол Саммок Интернэйшнл” компаниуд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд нь 146.3 сая тонн нүүрсний нөөцтэй энэ ордын нүүрсийг БНСУ руу экспорлох эхний хэлцлийг хийсэн байна.
Ихэнхи байгалийн баялагаа Хятадад экспортолдог Монгол Улс энэхүү гэрээг хийснээр хүчирхэг өмнөд хөршөөсөө эдийн засгийн хувьд хараат байдлаас гарсан ч олох ашгийн хувьд төдийлөн ашигтай биш тохиролцоо болж болох аж. Хэдийгээр нүүрсний үнийг одоо хүртэл тохиролцоогүй хэлэлцэж байгаа ч хэмжээг нь жилд 300 мянган тонн хэмээн тогтсон байна.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Шарын голын хувьцааг хянадаг Жэймс Пассин “Энэ бол түүхэн хэлэлцээр” хэмээн үзэж ярилаа.
Монголын нүүрс Оросоор дамжин галт тэргээр 4000 км туулж Хойд Солонгосын Расон боомтод хүрэх бөгөөд дараа нь БНСУ-д тээвэрлэгдэх аж. Түүнчлэн хэлэлцээрт БНСУ-ыг Хойд Солонгостой шууд худалдаа хийхийг хориглосон байна.
Шарын голын уурхай нь дулааны цахилгаан станцууд ашигладаг илч сайтай нүүрсийг жилд дунджаар нэг сая тонныг олборлодог бөгөөд үүнийг нь АНУ-ын хөрөнгө оруулалтын сан болох “Firebird Management” ХХК хянадаг аж.
Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Монголын хөрөнгийн бирж дээрх Шарын голын хувьцаа 4.5 хувиар өссөн байна.
Өнгөрсөн жил манай улс 849 сая долларын үнэ бүхий 19.5 сая тонн нүүрс экспортлосны ихэнхи нь БНХАУ-д очжээ.
“Шарын гол” ХК нь улс төрийн хувьд тусгаарлагдсан Хойд Солонгостой холбогдож буй Монголын анхны компани биш. 2013 онд Улаанбаатарт байршилтай “HBOil JSC” газрын тос худалдаа, боловсруулалтын компани Хойд Солонгосын Сунгри үйлдвэртэй хамтран ажиллаж, 20 хувийг нь эзэмшиж байна. “HBOil JSC”-ийн зарим хувийг Шарын голыг хянадаг “Firebird” эзэмшдэг юм байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (5)