Манай улс их хэмжээний зээлийн гэрээ хийсэн талаар гадаадын хэвлэл мэдээллээ. Тодруулбал, Дэлхийн бакнаас 63 сая ам.долларын зээл авахаар болжээ.
Энэхүү зээлийн гэрээг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Дэлхийн банкны улс хариуцсан менежер Жеймс Андерсон нар өчигдөр гарын үсэг зуран баталгаажуулсан байна.
Манай улсын зүгээс энэхүү зээлийг гурван шинэ төсөл хэрэгжүүлэхээр авч байгаа юм байна. Тэдгээр нь Боловсролын чанарын шинэчлэлийн төсөл, Цахим эрүүл мэнд болон Ухаалаг Засгийн газар гэх төслүүдэд зээлсэн мөнгөө зарцуулна гэсэн хэмээн гадны эх сурвалж хэллээ.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Дэлхийн банк болон Монголын засгийн газар 25 жилийн турш олон төслүүд дээр хамтран ажилласан. Боловсрол, эрүүл мэнд, ухаалаг засгийн газрын төслүүдэд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Цаашид Дэлхийн банктай хамтран ажилласаар байх болно гэж итгэж байна” хэмээн Сангийн сайд Ж.Эрдэнэбат ярьсан байна.
Боловсролын чанарын шинэчлэлийн төсөлд 27.4 тэрбум доллар зарцуулах бөгөөд бага сургуулийн боловсролын чанарыг өсгөх зорилготой аж. Түүнчлэн боловсролын системд анхаарч, ангийн түвшинд суралцагчдыг дэмжихэд төвлөрөх юм байна.
Харин Цахим эрүүл мэнд төсөлд 17.9 сая доллар хуваарилжээ. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээг хурдан, бүрэн гүйцэд хүргэх боломжийг хангах гэнэ.
Ухаалаг засгийн газрын төсөлд 17.8 сая доллар зарцуулах бөгөөд Мэдээлэл, харилцаа, технологийн газрыг хөгжүүлэх, тогтворжуулах, олон нийтийн үйлчилгээг сайжруулахад анхаарах юм байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (6)