Үндэсний статистикийн хорооноос тавдугаар сарын улс орны нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцууллаа. Үүнээс онцлоход банкуудын хэмжээнд хугацаа хэтэрсэн зээл тавдугаар сарын эцэст 600 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57.5 хувиар өссөн байна.
Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 пунктээр нэмэгдсэн байна. Харин чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.2 хувиар өсчээ.
Г.Үжин