"Оюутолгой” далд уурхайн санхүүжилтэд нийт 4 орчим тэрбум доллар шаардлагатай. Уг мөнгийг банкуудаас зээл хэлбэрээр босгоно. Тэгвэл уг санхүүжилтыг хэд, хэдэн банк олгохоо илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар 15-20 зээлдүүлэгчтэй хэлэлцээр хийж эхэлсэн бөгөөд ойрын саруудад санхүүжилтыг шийдэх аж.
Бостон, Нью-Йорк дахь зээлдүүлэгчид уг төслийн бүтээн байгуулалтыг хэзээ эхлүүлэх боломжтойг Рио Тинтогийн захирлуудаас асууж байгаа аж. 2017-2018 онд дэлхийн зах зээлд зэсийн эрэлт өснө хэмээн “Rio Tinto”-гийнхон таамаглаж байгаа аж. Тухайлбал, Энэтхэг, Зүүн өмнөд Азийн орнуудын хэрэглээ нэмэгдэх магадлалтай гэнэ.
Сэтгэгдэл (2)