Германы Хамбург хотын дэлхийн эдийн засгийн хүрээлэнгээс олон улсын аудитын “BDO” компанитай хамтран хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс орнуудын индекс “International Business Compass 2015”-ийг гаргажээ. Хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад туслах зорилготой тус индексийг тухайн орны эдийн засаг, улс төр хууль эрх зүй, нийгэм-соёл гэсэн гурван салбарын үзүүлэлтээр дүгнэн гаргадаг. Энэ жил чансаанд дэлхийн 174 орон багтсанаас Швейцарь, Сингапур, Хон- конг, Норвеги, Нидерланд, Канад, Их Британи, Швед, Шинэ Зеланд улс тэргүүлж, Хойд Солонгос, Судан сүүл мушгилаа. Монгол Улс 174 орноос 84 дүгээр байр эзэлсэн бол ОХУ 100, Хятад 83 дугаар байрт оржээ. Манай улсын хувьд эдийн засгийн үзүү- лэлтээр 115 дугаар байр эзэлсэн бол улс төр хууль эрх зүй 86, нийгэм соёлын салбарын үзүүлэлтээр 82-т жагсаж, нийт 51.15 оноо авснаар 174 орноос 84-т жагссан байна. Энэ нь өмнөх жилийнхээс хоёр байр ухарсан үзүүлэлт юм.