Монгол улсын гадаад өрийн нийт үлдэгдэл эхний улирлын гүйцэтгэлээр 20895 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс таван хувиар буюу 953 сая доллараар нэмэгджээ. Тодруулбал, Засгийн газар болон Төв банкны гадаад өр өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар буюу 702 сая ам доллараар өсч 5432 сая ам.долларт хүрсэн байна. Харин хувийн хэвшлийнхний гадаад өр хоёр хувиар буюу 251 сая ам.доллараар нэмэгдэж 15463 долларт хүрчээ.