Аж, Үйлдвэрийн сайдын тушаалаар “Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах” журам батлагджээ. Журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг чөлөөт бүсийн 3,4 дүгээр хэсэгт энэ сарын 22-оос эхлэн 14 хоногийн хугацаатай зарласан байна. Чөлөөт бүсэд төсөл сонгон шалгаруулалтыг эхлүүлснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, “Замын-Үүд” чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах юм. Төсөл сонгон шалгаруулалттай холбоотой асуудлын талаар Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас тодруулах боломжтой. Шалгаруулалтад оролцогчдыг энэ сарын 22-оос эхлэн бүртгэх бөгөөд зургадугаар сарын 5-ныг хүртэл төсөл хүлээн авах юм байна.