Хятадын эдийн засгийн өсөлт саарч буйтай холбоотойгоор тус улсын төв банк дахин бодлогын хүүгээ багасгаж 5.1 хувь болгосон байна. Тэд үүнийгээ эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой гэж тайлбарлажээ. Үүнээс өмнө тус улсын эрх баригчид эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор зарим татварын хэмжээг бууруулсан юм. Өнгөрсөн онд тус улсын эдийн засаг сүүлийн 24 жилийн хугацаанд хамгийн бага хэмжээгээр буюу 7.4 хувиар өссөн бол энэ онд 7.0 хувь болж буурахаар тооцоолоод байгаа. Олон улсын валютын сангийн зүгээс тус улсын эдийн засгийн өсөлтийг 2017 он гэхэд 6.0 хувь болж тогтворжино гэж таамаглаж байгаа юм.