Ам.долларын албан ханш өчигдрийн байдлаар 1940 төгрөгтэй тэнцэв. Энэ нь сүүлийн гурван сарын хамгийн доод төвшин юм. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкнаас хоёр удаагийн валютын дуудлага худалдааг зохион байгуулж ам.доллар болон юанийн нийлүүлэлт хийгээгүй аж. Энэ нь валютын эрэлт буурч буй үзэгдэл болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн хамгийн сүүлчийн валютын худалдаагаар банкууд 5.5 сая ам.доллар худалдах санал ирүүлж, Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Харин юанийн дуудлага худалдаагаар санал ирээгүй гэнэ.
Үүнээс гадна евро, юанийн эсрэг төгрөгийн ханш аажмаар чангарсан үзүүлэлттэй байна. Тэгвэл Хаан банк 1937 төгрөгөөр авч, 1948 төгрөгөөр худалдаж байгаа бол “Хас” банк мөн 1937 төгрөгөөр авч, Хаан банкны зарах ханшаас хоёр төгрөгөөр татуу худалдаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (4)