УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсен пүрэв гаригт Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийнэ гэж зарласан боловч хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд Хөгжлийн банкаар дамжсан бонд, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд нэлээд зөрчил илэрсэн бөгөөд үүнтэй холбоотой зарим баримтаа Ажлын хэсэгт гаргаж өгөөгүй гэсэн мэдээлэл гарав. Энэ талаар гишүүн Л.Энх-Амгалангаас тодруулахад “Ажлын хэсгээс гурван зүйлийг шаардаж байгаа. Нэгдүгээрт, аудитын дүгнэлтийг хурдан дуусгах. Хоёрдугаарт, Чингис, Самурай бондын гэрээгээр хэрэгжсэн болон арилжааны банкуудад байршуулсан мөнгөний гэрээг шалгах шаардлагатай. Мөн эдгээр бондыг худалдаж авсан хүмүүсийн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг зээл олгосон байгууллагуудаас нь авч шалгаж үзэх. Ингэснээр зээлийн хэрэгжилт ямар төвшинд байгаа, эдийн засагг хэр үр өгөөж өгсөн. Ямар алдаа дутагдал гарч байгааг ойрын хугацаанд тодорхой болгоно. Шалгалтын дүн ирэх долоо хоногг бэлэн болж, дараа нь олон нийтэд танилцуулна гэв.
Сэтгэгдэл (2)