Долларын ханш буурч эхэлээ. Өнөөдрийн байдлаар хар зах буюу “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1964 төгрөгөөр авч, 1966 төгрөгөөр худалдаж байна.
Харин арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш 1970-1975 төгрөгийн хооронд байна. Эдийн засагт эерэг хүлээлт бий болсон, тиймээс цаашдаа долларын ханш нэлээд сулрах магадлал өндөр байгааг эдийн засагчид онцлов.
Т.Сар
Сэтгэгдэл (4)