Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар "II" болон "III" ангилалд бүртгэлтэй нийт 23 хувьцаат компанийн 27,184 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, 14.988%-ийн хүүтэй, 209,049 ширхэг ЗГҮЦ арилжигдаж нийт 20,918,168,300.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 943.87 нэгж болсон нь өмнөх өдрөөс 1.00%-иар буурсан үзүүлэлттэй байна.