Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 10.00 цагт МҮХАҮТанхимд болно.
Санамж бичигт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийг төлөөлж Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийг төлөөлж ТУЗ-ын дарга, Ерөнхийлөгч Б.Лхагважав нар гарын үсэг зурах юм.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал монгол улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бизнес хувийн хэвшлийн салбарын хөгжлийн чиг хандлагыг шинжлэх ухааны салбартай холбох, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр олон ажлуудыг хамтран хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (6)