“Монголын эдийн засгийн чуулган 2015”-ын салбар хуралдаанууд болж байна.
Өнөөдөр дөрвөн салбар хуралдаан нэгэн зэрэг болно. Эдгээрийн дунд олны анхаарлыг ихээхэн татаж буй сэдэв нь “Xөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам”, Монгол Улсын зээлжих зэрэглэл”, "Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил” зэрэг байна.
Эдийн засгийн чуулганд төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа гадны Элчин сайд нар, бизнес эрхлэгчид, дотоодын бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож буй.
Уг чуулган нь эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зөв чиглэл өгсөн мөн хөрөнгө оруулагчдын итгэлцлийг нэмэгдүүлэхэд түлхэц болно гэж эдийн засагчид үзэж байна.
Маргаашийн хуралдааныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлнэ.
Т.Хулан
Сэтгэгдэл (13)