Эрчим хүчний сайдын тушаалаар эрчим хүчний салбарын төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шинжилгээ хийхээр болжээ. Энэ дагуу Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран ажлын хэсэг байгуулж, төрийн өмчит дулааны цахилгаан станцууд, цахилгаан түгээх сүлжээнүүд зэрэг нийт 19 байгууллагад санхүүгийн байдал, төлбөрийн чадвар, ашиг алдагдлын шалтгаан нөхцлийг тогтоох, өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, салбарын менежментийг сайжруулах зэрэг чиглэлээр хяналт, шинжилгээ хийх юм.
Мөн хяналт шинжилгээний мөрөөр хугацаатай үүрэг даалгавар өгч түүний хэрэгжилтэнд хяналт тавьж, хангалтгүй ажилласан компанийн удирдлагад хариуцлага тооцох санал гаргах эрхийг ажлын хэсэгт олгосон байна.