Өнөөдрийн буюу гуравдугаар сарын 31-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 21.6 сая ам.долларыг 1980.0-1986.12 төгрөгийн ханшаар, 89.0 сая юанийг 319.16-319.96 төгрөгийн ханшаар худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1984.61 төгрөгийн ханшаар 7.5 сая ам.доллар, мөн 42.0 сая юанийг 319.69 төгрөгийн ханшаар нийлүүлэв.
2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 1.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 191.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.