Олон улсын уул уурхайн үзэсгэлэн болох “Mongolia mining-2015” маргааш эхэлнэ. Тус үзэсгэлэн гурван өдөр үргэлжилнэ. Дэлхийн 15 орны 120 компани оролцохоор бүртгүүлээд буй уг үзэсгэлэн нь тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Монголд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник, технологитой дэргэдээсээ танилцах бололцоо олгох нь эл чуулганы гол зорилго юм. Үзэсгэлэнгийн үеэр хамтын ажиллагааны уулзалт, бодлогын форум зохион байгуулах юм байна. Өнгөрсөн жилийн тус үзэсгэлэнд 4000 орчим бизнес эрхлэгч зочилж, 450 гаруй гэрээ, хэлцэл хийсэн гэсэн мэдээ байна.
Т.Энхэлээ