Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар "Монголбанкны үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл"-ийг шинэчлэн баталсан байна. Ингэснээр Төвбанк, арилжааны банкууд болон иргэд, аж ахуй нэгжүүдэд үзүүлж байгаа үйлчилгээгээ тодорхой хувиар бууруулж байгаа юм.
Тодруулбал, АТМ-ээс бэлэн мөнгө авахад 100 төгрөгийн шимтгэл авдаг байсныг 40 төгрөг, АТМ-ээр дансны үлдэгдэл шалгахад авдаг 50 төгрөгийг 10 төгрөг болгон буруулсан байна.