Саяхан Киргизэд айлчилсан ерөнхийлөгчийн багийн бүрэлдхүүнд П.Бадарч, Ц.Хулан нараас гадна ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай багтжээ. Энэ үеэр манай сайд Кыргызстаны хөдөө аж ахуйн сайд Аскарбек Жаныбековтай Монголоос 100 мянган ямаа экспортлох наймаа ярилцжээ. Хоёр яамны хооронд байгуулсан хамтын ажиллагааны меморандумд Монголоос 60 мянган толгой ямаа нийлүүлэх тухай байгаа ч Т.Бадамжунай сайд “Манай улс амьд мал хэзээ ч экспортолдоггүй бодлоготой. Гэхдээ хэдийгээр бид 60 мянга ямааны тухай меморандумд дурдсан ч яг энэ тохиолдолд бол Монгол улс ноолуурын чиглэлийн 100 мянга, түүнээс ч илүү тооны ямаа нийлүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн тухай киргизийн хэвлэлүүд мэдээлжээ.
Ардчиллын төлөвшилт, парламентын засаглал, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн эрх зүйн орчин гээд олон юмаараа киргизүүдэд багшлах гэсэн манайхны хөөрөл ХХААХҮ-ийн сайдыг ч тойрсонгүй бололтой. “Манай хөдөө аж ахуйн салбарт хүн амын 65 хувь нь ажиллаж, ДНБ-ий 43 хувийг үйлдвэрлэж байна” гэхчлэн сайрхсаны эцэст 100 мянган ямаа авч самнаад, хэдэн цаас болгоод авбал ах дүү киргизүүдийн амьжиргаанд нэмэртэй юу гэх утгатай юм манай сайд хэлсэн байна.
Үүний өмнө хоёр орны ерөнхийлөгч нар уулзаж хэлэлцээ хиймэгц Киргизийн тал “ноолуур самнах” бодолтой байгаагаа илэрхийлээд эхэлжээ. Кыргызстаны ерөнхийлөгч Алмазбек Атамбаев монгол найзтайгаа уулзсан даруйгаа малчиддаа хандан Монголын туршлагаар нарийн ноолуурын сайн гарцтай ямаа үржүүлэхийг уриалсан байна. Гурван сая хүрэхгүй хүн амтай ч 40 сая малтай, үүний бараг хагас нь буюу 16 сая нь ямаа гэсэн тоотой давхцаад нэг кило кашемир дэлхийн зах зээл дээр 130-150 ам.доллар гэсэн ханшийн мэдээлэл багш, шавь бололцсон хоёр талын цөсийг хөөргөсөн нь мэдээж.
Гэвч 100 мянган ямааны халуун наймаа, том ярианы цаана байгаа жижиг нюансуудыг эргэцүүлж үзье.
1. Т.Бадамжунай сайдын өөрийнх нь хүлээн зөвшөөрсөнчлөн Монгол улс амьд мал экспортолдогггүй. Өмнө нь хүйтэн дайны үед Ю.Цэдэнбал социализм байгуулж буй туршлагаа зааж сургахаар Камбож, Лаос, төв Африкт хүртэл монгол малын үлгэрчилсэн аж ахуй байгуулж өгсөн боловч энэ төсөл туршилтын шатандаа дампуурсан юм.
2. Монгол ба Кыргызстан улсууд шууд хиллэдэггүй. Казахстан, эсвэл Хятадын нутгаар ХХААХҮЯ-ныхан яаж ямаагаа тууж гарах гээд буйг “би таашгүй”. Агаарын тээврээр ийм олон тооны мал тээвэрлэх боломж үгүй, эдийн засгийн хувьд ямар ч утгагүй алхам болно.
3. Дотоодын зах зээл дээр нэг ямаа 40 ам.доллар орчим үнэтэй байна. 100 мянган ямаа ойролцоогоор 4 сая доллар болно. (Зөвхөн дотоодын зах зээл дээр байгаа үнийг тооцсон бөгөөд өөр бусад зардлыг тусгаагүй үнэ.) Монгол улсын Засгийн газар, парламент, ҮАБЗ энэ наймааны талаар ямар нэг зөвшөөрөл албан ёсоор өгөөгүй.
4. Кыргызстан нь саяхан Австралиас нарийн ноост меринос хонины хөлдөөсөн үр худалдан авч аж ахуй байгуулах төсөл хэрэгжүүлсэн боловч улсын дэмжлэг үгүйгээс замхарчээ. Монголын сайдын 100 мянган ямаагаар хөдөө нутгаа “ноолуурын диваажин” болгох санаа мөн л ийм үлгэр болж төгсөх нь дамжиггүй гэж орон нутгийн хэвлэлд бичжээ.
5. Монголчууд айлчлаад явсны дараа Гвинет Пэлтроу, Анжелина Жоли, Мадонна, Сильвио Берлускони, «агент 007» Пирс Броснан нар ноолуураар гангардаг гэж киргизүүд бичиж байна. Гэхдээ тэдэнд монгол “багш” нар нь бэлчээрийн доройтол, нэг зах зээлийн хараат байдал, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил гээд олон үгийг анхааруулж хэлээгүй нь мэдээж.
“Монголын 16 сая ямааны 1 сая нь Архангай аймагт буюу Т.Бадамжунай сайдын нэр дэвшихээр зэхэж буй нутагт бий. 100 000 ямаа гэдэг энэ аймгийн ямааны яг 10 хувь. Сонгуулиар ашиглах нэг сайхан сэдэв байж болох юм” гэж харин Монголын зарим ажиглагч хэлж байна. “Ямааны мах халуун дээрээ” гэж монгол ардын үг байдаг бол “Ганц хорголны өмхий бүтэн гулууз шивтэртүүлдэг” гэж киргизүүд хэлэлцдэг. Буман ямааны бузгай наймаа сонгуулиас цааш явахгүй биз ээ. Энэ янзаараа бид удахгүй “нинжа” нарынхаа туршлагыг дэлхийд сурталчлах бололтой.

24tsag.mn