Өнгөрсөн онд гэр хорооллын оршин суугчдын гэрийн дулаалгын
материалыг замаас нь зувчуулсан хэргээр АТГ-ын хаалга татсан БЗД-ийн
Засаг дарга асан Б.Батзориг бусдад хууль бусаар газар олгосон нь
илэрчээ.
Тодруулбал тэрээр 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн П.Баярхүүд БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 72 дугаар хотхонд инженерийн шугам сүлжээ бүхий газарт ямарч дуудлага худалдаа хийлгүй газар олгосон байна.
Энэ нь “Газрын тухай” хууль болон НИТХ-аас батлагдсан орон сууцны 16 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн илт хууль бус үйлдэл бөгөөд өчигдөр тухайн газрыг өгсөн захирамжийг хүчингүй болгожээ.

24tsag.mn