Өнгөрсөн УИХ-д гурван Очир нэртэй гишүүн байсан. Тухайн үед "Мал-Очир", "Нударга-Очир", "Хулхи-Очир" хэмээн сэм ярилцдаг байсныг олон нийт мэднэ. Учир нь мал ярьдаг Д.Балдан-Очирыг "Мал-Очир", зодоон хийсэн хэрэгт холбогдоод авсан Э.Мөнх-Очирыг "Нударга-Очир", Лүнгийн замыг тавих гэж манан татуулсан Д.Дамба-Очирыг "Хулхи-Очир" хэмээн нэрийдсэн хэрэг. Зарим нэг хүмүүс энэ яриаг Д.Балдан-Очир Завханд өөрийгөө сурталчилахын тулд олсон нарийн арга хэмээн ярих юм билээ. Тэрээр завханчуудтайгаа уулзахдаа “Намайг малчдыг өмөөрч мал ярьдаг болохоор "Мал-Очир" л гэдэг юм. Гэхдээ би үүнд гомддоггүй ээ” гээд л яриагаа эхэлдэг гэсэн.
Эдгээр гурван Очирын хоёр нь өнөөдөр МАН-ынхаа эсрэг хөдөлж эхэллээ. Юуны өмнө УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир өөрийн намаас нэр дэвшигчийг биш өрсөлдөгчийг нь дэмжиж ярьсан удаатай. Энэ нь МАН-ынхны эгдүүг ихээхэн хүргэсэн байна. Уг нь тэрээр нэгэн цагт Б.Бат-Эрдэнэ аваргатай үй зайгүй найз болж явсан. Тэр ч бүү хэл намынхаа даргыг огцруулах гээд Б.Бат-Эрдэнэтэй дөрөө харшуулж гүйснийг олон нийт мартаагүй. Гэтэл одоо найзынхаа эсрэг галт тэргэнд суучихжээ. Н.Багабандийн улс төрд оруулж ирсэн Д.Балдан-Очир намаасаа нүүр буруулах нэг том шалтгаантайгаа нуухгүй зарлаж яваа. Тэр нь "өнгөрсөн сонгуулиар манай намынхан миний эсрэг ажилласан" гэсэн шалихгүй гомдол юм. Намынхан ч гэж дээ тэрээр өнгөрсөн дөрвөн жилд орон нутгаа төлөөлж УИХ-д ажиллахдаа Завхан аймгийнхаа намын хороог огтхон ч харж үзээгүй гэдэг. Тэр ч бүү хэл "би та нарын дэмжлэгээр биш ард түмний саналаар гишүүн болсон" гэж аархсан сураг байдаг. Үүнд нь гомдсон орон нутгийнхан 2012 оны сонгуулиар Д.Оюунхоролын талд ажиллачихсан хэрэг. “Баяраа өөрөө уначихсан юм билээ” гэдэг шиг Д.Балдан-Очир өөрөөсөө л болсон хэрэг.
Яг үнэндээ бол МАН-ынхан Ш.Сайхансамбууг жийж Д.Балдан-Очирыг дэмжсэн байдаг. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Завханы хоёр мандатын төлөө Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу, Д.Балдан-Очир гурав өрсөлджээ. Бага хурлаас Ш.Сайхансамбууг унагаж байж Д.Балдан-Очирыг нэр дэвшүүлсэн юм. Ийм байхад Д.Балдан-Очир намдаа гомдлоо гэх мэт улс төрч хүнээс гарамгүй юм ярьж явах уг нь зохимжгүй л дээ. Уг нь түүний оронд Ш.Сайхансамбуу тийм шийд гаргасан бол ойлгож болох байлаа. Саяханаас Д.Балдан-Очир ордноор эргэлдэж бие даагч гишүүдтэй уулзаж Н.Энхбаярын хүмүүстэй шадарлах болсон сураг гарлаа.
МАН-ынханы анхаарлыг татсан хоёр дахь хүн бол Э.Мөнх-Очир. Тэрээр намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг үгүйсгэсэн яриа өгч ихээхэн дуулиан дэгдээсэн. Түүний энэ үйлдлийг нам нь таашаасангүй. Мэдээж ямар ч улс төрийн нам ийм эгзэгтэй ээдрээтэй үед нэр дэвшигчийнхээ эсрэг байр суурь илэрхийлж байгаа гишүүдээ гар өргөн дэмжихгүй нь ойлгомжтой. Э.Мөнх-Очирын нэр дэвшигчдээ таагүй хандах болсон хоёр шалтгаан байгаа гэсэн. Нэгд, МАН-ын нэр дэвшигч Булган нутгийнханы тухай дурсахдаа аавынх нь тухай яриагүйд. Хоёрт Самбо бөхийн холбоог дэмжээгүй явж ирсэнд аж. Иймэрхүү зүйлээс болоод намынхаа нэр дэвшигчийг голж шилж яваа залуугийн үйлдэл олон нийтэд нэг л бууж өгөхгүй байна.
Харин саяхан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг сэм хөндөөд орхижээ. МАН-ын зарим гишүүд эдгээр эрхэмүүдийн асуудлыг нухацтай авч хэлэлцэж хөөх хэрэгтэй гэсэн саналыг ч гаргаж. Харин олонхи нь асуудлыг нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй хэмээн дүгнэжээ. Ингээд уг асуудлыг одоо биш удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэлэлцэнэ хэмээн хойшлуулсан сураг гарлаа.

Сэтгэгдэл (28)