Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн мөнгийг БЗД-ийн Засаг дарга асан Б.Батзориг, мөн хороодын засаг дарга нар, “Хас” банкны зарим хүмүүс, хувийн компанийн удирдлагууд, “Сэлбэ дулаан” ХХК-ын захирал Н.Мөнхтогтох нарыг хоорондоо хуйвалдаж, төсвийн хөрөнгөнөөс мөнгө завшсан байж болзошгүй хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж байсан. Харин нэмж тодруулах зүйл шаардлага гарсан учраас түүний хэргийг УМБГ-т буцаасан байна.
Мянганы сорилтын сан нь олон салбарт төсөл хэрэгжүүлж байгаа. Түүний нэг нь “Агаарын бохирдлыг бууруулах” төсөл. Энэ байгууллага МУ-д төсөл хэрэгжүүлж эхэлсэнээсээ хойш нийт 47,5 сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлсэн байдаг. Цэвэр агаар төслийн хүрээнд Улаанбаатар хотод оршин сууж байгаа эмзэг давхаргын өрхүүдэд гэрийн дулаалга, дээвэр, туурга, дулаалгаар хангах төслийг хэрэгжүүлдэг юм.
БЗД-ийн хороонд оршин сууж буй иргэдийн үнэмлэхийг хэсгийн ахлагч нараар дамжуулан хүмүүсийн иргэний үнэмлэхийг бүгдийг нь хурааж авчээ. Тэгээд хурааж авсан иргэний үнэмлэхээ хувилж, хуулбарыг нь аваад хуулбараараа дамжуулан хуурамч баримт бүрдүүлэх замаар “Сэлбэ дулаан” ХХК-д өгсөн байдаг аж. “Сэлбэ дулаан” ХХК нь Хас банкаар дамжуулж, Мянганы сорилын сангаас ихээхэн хэмжээний мөнгө авсан байна. Тэр нь эмзэг давхаргын айлуудад хүрээгүй, тодорхой албан тушаалтан эрх мэдэлтэй хүмүүсийн үгсэн авсан хэмээн шалгагдаж байна. Одоогоор 120 гаруй иргэний үнэмлэхээр 66 орчим сая төгрөгийг төслийн мөнгөнөөс завшсан байж болзошгүй аж. Зөвхөн Баянзүрх дүүргийн нэг хороонд л 750 гаруй иргэнийг төслийн хүрээнд шалгах болж байгаа юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (4)