УИХ-ын шинэ гишүүдийн зарим нь ажилдаа ороод даруй гурван жил өнгөрсөн ч хэлд ороогүй л явна. Чуулганд хааяахан харагддаг хэр нь хэвлэлээр нэр нь байнга онцлогдож байдаг гишүүн бол “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү.
1. Б.Наранхүү гишүүн хамгийн сүүлд Паркын газрыг буцааж өгөх асуудлыг хэлэлцэхэд тэрбээр “манай компани” гэж ярьснаасаа болж хэл аманд өртөөд байна. Түүнийг УИХ-ын гишүүн гэдгээ мартаад хувийн бизнесийнхээ эрх ашгийг хамгааллаа хэмээн шүүмжилж байна.
2. Б.Наранхүү бол Монголын нууцлаг бизнесмэнүүдийн нэг. Мөнгөтэй хэрнээ чухам ямар үйл ажиллагаа явуулдаг нь бүрхэг. Тэрбээр 1999 онд анх “Мон-Уран” компаниа байгуулж байжээ.
3 Тэрбээр хурдан моринд хорхойтой улс төрчдийн нэг. Зүгээр ч нэг хорхойсдоггүй, их мөнгө хаяж чаддаг нэгэн.
4 .Түүний наран хээр Төв аймагт болсон “Дүнжингарав 2012” уралдааны их насанд түрүүлж эзнийхээ магнайг тэнийлгэв.
5. Б.Наранхүүгийн шарга азарга Улсын наадмаас зургаан түрүү, хоёр айраг авч найман жил түмэн олноо баясгасан.
6. Тэрээр өнгөрсөн зун Дундговь аймгийн наадмаар түрүү морь бүрт “Land-200” бэлэглэж байсан. Харин оны өмнө нутгийнхаа залуучуудын сүлд модны баярыг ивээн тэтгэж “Баянт ухаа” спорт цогцолборт 1500 орчим оюутан цуглуулж бут авсан.
7. Түүнд 300 мянган ам.долларын үнэтэй 2011 оны “Rolls-Royse” маркын дөрвөн төмөр хүлэг байдаг аж. Эдгээр нь бүгд 8668 гэсэн адилхан дугаартай. Эдгээрийг Монголд 500 мянган ам.доллараар оруулж иржээ.
8. Б.Наранхүү их сургууль төгсөөгүй цөөхөн УИХ-ын гишүүдийн нэг. 1989 онд МУИС-ын дэргэдэх математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг төгссөн.
9. Дундговь аймгаас МУИС-ийн дэргэдэх сургуульд ирэхдээ УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн гэрт ирж байжээ. Одоо тэд нэг нам, нэг бүлгийн гишүүд.
10. Тэрбээр дөрвөн хүүхэдтэй айлын ганц хүү, бусад нь охидууд.
11. Эгч Б.Сарангэрэл нь Б.Наранхүүгийн өрсөлдөгч нам МАН-д гайгүй байр суурьтай эмэгтэй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал.
12. Б.Наранхүүг АН-аас нэр дэвшихийн тулд дөрвөн тэрбум төгрөг хандивласан гэх яриа байдаг. Бүр тодруулбал, АН доторх “Нэг ардчилал” болон “Шонхор” фракциудад тус бүр нэг тэрбум төгрөг өгсөн гэж эх сурвалжууд хэлдэг.
13. Мөн "Буянт-Ухаа"-гийн спорт цогцолборт болсон АН-ын УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ танилцуулах үйл ажиллагааг нэг тэрбумаар ивээн тэтгэсэн гэсэн яриа АН дотор тархаад байсан билээ.
14. УИХ-ын гишүүд дотор хамгийн дотны хүн нь “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ гэдэг. Тэд өмнө нь бизнесийн түншүүд байсан бөгөөд морь сонирхдог адил хоббитой.
15. Тэрбээр Д.Бат-Эрдэнэ гишүүнийг “ах” гэж дууддаг. Олон түрүү, айраг аваарай гээд азарга, их насны хоёр адуу бэлэглэж байжээ.
16. Өнгөрсөн жилийн сүүлчээр нэгэн хөөрөгний ченж залуугаас 380 сая төгрөгөөр үнэ хаялцан байж эртний хийцийн шүрэн толгойтой манан хөөрөг худалдан авчээ. Уг хөөрөг нь 16-17-р зууны үеийн хуучны үнэт эдлэл бөгөөд түүнийг эзэмшиж байсан нэгэн томоохон лам үр, ач нартаа үе дамжуулан өвлүүлсэн эд аж.
17. Б.Наранхүү 17 настайдаа ангийнхаа охин Чимгээтэй гэрлэж Булганы хүргэн болж байжээ.
18. Тэд гурван хүүтэй.
19.Тэрбээр бизнест хөл тавих болсон нь эхнэртэй нь холбоотой. 17 настайдаа гэрлэсэн ч эхнэр нь зүрхний өвчинтэй тул хүүхэд төрүүлж болохгүй гэж эмч нар хэлжээ. Тиймээс эхнэрээ эмчлүүлэх 50 мянган доллар олохын тулд анх бизнест хөл тавьсан гэж өөрөө дурсжээ.
20. Нэг хэсэг түүнийг “Алтжин” компаний захирал Г.Алтантай “учиртай” гэж ярьдаг байв.
21. Б.Наранхүү “Анод” банкыг дампууруулахад хувь нэмрээ оруулж 22 тэрбум төгрөг зээлсэн ч сонгуулийн өмнөхөн энэ их өрөө төлж, нэрээ цэвэрлэсэн юм.
22. Мөн “бага насны хүүхэд садар самуунд уруу татсан” гэж бичсэн сэтгүүлчтэй заргалдсаар заргаа авч чадлаа.
23. Түүний олон жил дуншсан “Дүнжингарав” худалдааны төвд сарын нэг сая төгрөгийн цалинтай үйлчлэгч ажилд авч байгаа.
24. Тэрбээр Төрийн ордон дахь өрөөндөө хэсэг УИХ-ын гишүүн, гаднаас зочлон ирсэн найзуудынхаа хамт “виски”-дэж байгаад сэтгүүлчдийн хараанд өртжээ. Төрийн ордонд архидан согтуурах нь хууль зөрчиж байгаа ч манай гишүүд хааяа хааяа ийм халаалттай сууж байдаг юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (20)