УИХ-ын гишүүн Ц.Цолмон энэ сарын 2-нд МҮАН-аас гарч, МАХН-д элссэн. Түүний энэ шийдвэр зарим гишүүдийг шоконд оруулж, ихэнх хүмүүсийн дургүйцлийг хүргээд байгаа. Учир нь Ц.Цолмон УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар МҮАН-аас сонгогдон гарсан билээ. Тэгээд намаа орхин МАХН-д орсныг гишүүд таагүй байдлаар хүлээн авч байгаа юм. Мөн “Шударга ёс” эвсэлд хоёр байнгын хороо хуваарилагдсаны дагуу тэрээр МҮАН-ын нэг байнгын хороог хариуцан ажиллаж байгаа. Гэхдээ Ц.Цолмон гишүүн нэгэнт өөр намд орсон учраас байнгын хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай яригдана хэмээн УИХ-ын гишүүн Д.Батцогт байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай ярина хэмээн эх сурвалж мэдээллээ. Учир нь түүний УИХ-ын гишүүний суудал МҮАН-ын өмч. Тэгэхээр МҮАН өөрийн квотдоо өөрийн намын хүнийг л гишүүн болгох давуу эрхтэй аж. Энэ дагуу түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай ярина гэлээ.
Б. Золбоо
Сэтгэгдэл (22)