МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшин олонхийн санал авсан ч УИХ-ын гишүүний тангараг өргөх боломжгүй болсон Н.Төмөрхүү, С.Чинзориг нар хэвлэлийн бага хурал зарлажээ. СЕХ-ноос тэднийг хууль зөрчсөн гэж үзэн тангараг өргөхийг нь түр түдгэлзүүлсэн. МАН ч хоёр гишүүнийх нь асуудлыг нааштайгаар шийдэхгүй бол УИХ-ын чуулганд оролцохгүй гэж мэдэгдээд байгаа юм. Тэднийг Өвөрхангай аймгийн тойргийн хороо нь зөвшөөрч, түр үнэмлэх олгосон байхад СЕХ-ноос нэрийг нь ерөнхийлөгчид өргөн бариагүй. Тиймээс Н.Төмөрхүү, С.Чинзориг нар энэ асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлэхээр болжээ. Хэвлэлийн бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэлж байна.
Б.Баяр