Өнөөдөр АН-ын сонгуулийн штабаас Хэнтий аймгийн тойрогт тус намаас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар, МАН-аас өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ нар ялсан гэж урьдчилсан байдлаар мэдээлээд байгаа. Харин МАН энэ тойрогт санал тоолох машинтай холбоотойгоор будлиан үүссэн гэж үзжээ. Хэнтий аймгийн 18-р хорооны 9-р хэсгийн санал тоолох машин нь гацсанаас зэргэлдээх сумаас өөр санал тоолох машин авчирчээ. Харин энэ хооронд 60-аад саналаар зөрсөн аж. МАН-ын хэвлэлийн төлөөлөгч Д.Амарбаясгалан хэлснээр Н.Ганбямба гишүүн өрсөлдөгчөөсөө дөнгөж 30 хүний саналаар хойно бичигдсэн гэлээ. Хэрэв санал тоолох машины зөрчлийг шалгаж, нягталвал Н.Ганбямба гишүүн нэг мандат авах боломж байгаа аж.
МАН-ын хувьд СЕХ-ноос албан ёсны дүнг танилцуулахаас нааш мэдэгдэл хийхгүй гэж байгаа юм. СЕХ-ны мэдэгдлийн дараа хэсгийн хороодод гарсан зөрчлийн талаар гомдол гаргана гэв.
Мөн зарим мэдээллийн хэрэгслээр МАН-ын төв байрны гадаа залуучууд олноороо цугларч байна гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар Д.Амарбаясгалан "Манай намын 220 мянган гишүүний 60 хувьн ь залуучууд байдаг. Тэд бидний өгсөн санал яагаад ийм дүнтэй гарав гэж асууж лавлаж байна. Түүнээс биш ямар нэгэн жагсаал цуглаан зохион байгуулна гэсэн асуудал байхгүй" гэсэн юм.

Б.Баяр
Сэтгэгдэл (3624)