Монголчууд хариуцлагатай сонголтын өмнө тулж ирээд байна. Тиймдээ ч сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ, хийсэн бүтээсэн нь юу юм, ямар зам туулж, хэрхэн төлөвшсөн, юунд хүрэхээр зорьж байгааг нь ялгаж салгаж, цэгнэж дүгнэж сонголтоо хийх учиртай.
УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч “Өндөр буянт” компанийн захирал Намхайн Төмөрхүү гэж хэн бэ? Мөнгөний ид шидийг үзүүлж улс төрд гэрлийн хурдаар дээшилдэг, эрх мэдэл албан тушаалд хүрдэг зузаан хэтэвчтэй залуус МАН-д олон байдгийн нэг нь тэр. Мэдээллийн Факт.мн сайтад бичсэнээр Н.Төмөрхүү намдаа 50 сая төгрөгийн хандив өгч байж сонгуульд нэр дэвших эрхтэй болжээ. Түүнчлэн, намынхаа байрыг шинээр барихад зориулж тэрбум төгрөг хандивласан гэх яриа байдаг. Өчнөөн тэрбум төгрөгийн тендерийг өөрийн болгож, мөнгө босгодог хүн энэ зэргийн мөнгийг тоодоггүй л биз.
“Монголын үнэн” сонины тусгай дугаарт өгсөн ярилцлагадаа тэрбээр “Анхны барилгын ажлаа аймгийнхаа сумдын сургуулийн засварын тендерт ялснаар эхэлж байсан” тухай дурджээ. Эндээс л “амташсан хэрээ 13 дахина” гэдгийн үлгэрээр Төмөрхүү тендерийн амтанд орж, нийслэлд Сүхбаатар дүүргийн Тамгын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн байр гэхчилэн тендерийг нь авч барьсан барилгуудын жагсаалт үргэлжилнэ. “Тендер” Төмөрхүү нэртэй болтлоо цулайсан түүний “Өндөр буянт” компанийн барьсан барилгуудыг дагасан хэл ам тасардаггүй. Тухайлан дурдъя.
Таван хүний эрдэнэт амь нэхэгдэх МАН-ын Тусгаар тогтнолын ордон 14 тэрбум гаруй төгрөгийн өртгөөр боссон. “Өндөр буянт” компани жилийн дотор босгосон энэ барилга дээр 2011 оны гуравдугаар сард гагнуурчин залуу амь насаа алдсан юм. Өвлийн ид хүйтэнд барилга угсралтын ажил хийх хориотой ч намдаа нэр нүүр олох гэсэн “Өндөр буянт”-ын захиралд энэ хамаагүй байв. Хөлдсөн шугам хоолойг гагнаж байтал дэлбэрч нэгэн сайхан залуу хорвоогоос эрт буцсан энэ хэрэг тэгсгээд замхарсан. Барилгын ажил ид явж байхад нь Мэргэжлийн хяналтын байцаагчид шалгаад тогтоосон актад “...бетон зуурмаг, арматур төмрийн бат бэх чанарыг шинжлүүлээгүй, хүйтний улиралд бетон цутгалт хийсэн нь холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн” хэмээн анхааруулсныг тухайн үед Сонин.мн сайтад бичиж байлаа. Тусгаар тогтнолын ордон ийнхүү хэл ам, хэрүүл шуугиантай ашиглалтад орсны дараа энэ барилга дээр хоёр удаа гал гарсан. Гал түймрийн дараа тэнд засвар хийж байсан “Өндөр буянт” компанийн ажилчин залуу дөрөвдүгээр давхраас унаж гэмтсэнээр энэ барилгын барцад үргэлжилсэн юм.
Үүнээс гадна “Өндөр буянт”-ын Н.Төмөрхүүтэй холбоотой таагүй баримт өчнөөн олон бий. Тухайлбал, Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүр сүндэрлэж, өвөрхангайчууд баярлаж байсан цаг саяхан. Монгол түмний их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээний дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн монгол хүн бүрийн зорьж очих газрын нэг болох учраас баярлахаас ч өөр аргагүй. Гэтэл сэтгэлд ус цацсан увайгүй үйлдлийн талаарх нэгэн мэдээ олныг гонсойлгов. Тодруулбал, энэхүү сэрэг дүрийг бүтээхэд зориулж улсын төсвөөс тэрбум төгрөг гаргаж өгсөн ч 800 саяар нь бүтээж, 200 сая нь хаашаа ч юм, хэний ч юм халаасанд орчихсоныг аудитын шалгалтаар илрүүлж, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна. Энэ бүхэн “Өндөр буян” уу эсвэл “Өндөр шунал” уу.
Намхайн Төмөрхүү нэгэн ярилцлагадаа хөөрхий ядарсан оюутнууд, ядруухан айлуудад зориулан орон сууц барьдаг тухайгаа хэлжээ. Гэхдээ “Өндөр буянт” компани Зайсанд голдуу, хотын “А” зэрэглэлийн бүсэд ам.метр нь 1.8-2 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцны хороолол барьж, хотын төвд өндөр түрээстэй офиссын барилга барьдаг. Сүхбаатар дүүрэгт барьж байгаа 15 давхар офисс, мөн “UB town”, “Happy town”, “Оргил стар” хотхон зэргийг энд дурдаж болно.
Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмжийн тухай бид ярьдаг. Монгол залуус хилийн чанадад ажил, амьдрал хайн одож байхад оронд нь хятад ажилчдыг бөөн бөөнөөр нь авчирдаг эх оронч биш, Монголоо гэсэн сэтгэлгүй нөхдүүд барилгын салбарт олон. Тэд “Монголчууд залхуу, хятадууд илүү сайн ажилладаг” гэж өөрсдийгөө өмөөрдөг. Н.Төмөрхүүгийн “Өндөр буянт” компанийн барьсан МАН-ын Тусгаар тогтолын ордон хятадуудын гараар боссон. Энэ асуудал тухайн үедээ Сонин.мн зэрэг мэдээллийн сайтууд, өдөр тутмын сонинуудад бичигдэж байлаа. Ер нь л “Өндөр буянт” компанийн гол ажиллах хүч нь хятадууд. Хэрэв Н.Төмөрхүү өөрийнх нь хэлсэнчлэн “Төрсөн нутаг нь зүрхэнд уяатай, сэтгэлд шингээстэй” байдаг байсан бол монгол хүнийг хятадуудаас дорд үзнэ гэж үү. Хаяанд байгаа Өвөрхангайд нь ажилгүй залуучууд өчнөөн байхад харь холын Хятадаас вагон вагоноор нь хятад ажилчид зөөдөг хүнд төрсөн нутгаа гэх сэтгэл байгаа гэдэгт хэн итгэх юм бэ. Бид лав итгэхгүй.
Газрын наймаа бол МАН-ын угшилтай үе үеийн хотын дарга нарын цулайтал баяжиж, түрийвчээ түнтийлгэсэн ашигтай бизнес нь. Хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй алтан цагаар гангарч, зөвхөн өөртөө зориулан ганцхан ширхэг хувцсыг захиалгаар оёулж хэдэн тэрбумыг шиддэг баячуудын жагсаалт газрын наймаачдынх. Тэгвэл Н.Төмөрхүү сурталчилгааны тараах материалдаа хотын “А” зэрэглэлийн бүсэд 270 га газартай гэж, бүр зургийг нь онцлоод түгээж. Улаанбаатарт бор зүрхээрээ яваа шударга бизнесмэнд хагас га газар ч олддоггүй. Тэр тусмаа “А” зэрэглэлийн бүсэд газрын үнэ хаданд авирч, тэнгэрт хадсан. Ам дамжсан яриагаар нэг га газар тэрбум төгрөгийн ханштай гэгддэг. Тэгвэл Н.Төмөрхүү хотын “А” зэрэглэлийн бүсэд 270 га газартай гээд Та бод доо.
Шунал хэтэрвэл шулам болно гэж монголчууд ярьдаг. Эх нь булингартай бол адаг нь булингартай хэмээх үг ч бий. Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь зөрдөг, барьцгүй, тендерээр хөлжсөн, газрын наймаанд гаршсан, монгол хүний үнэлэмжийг хятад ажилчдынхаас дорд үздэг ийм хүнд монгол төрийн жолоог итгэж атгуулах уу. Сонголт таны гарт. Дүгнэлтийг ч бас Танд үлдээе.

Д.Үлэмж
Сэтгэгдэл (4)