Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Манай улсад БНХАУ-ын иргэд их ирдэг. Үүнд манай улсын иргэд их эмзэглэдэг?
-Уул уурхайн бүтээн байгуулалт, мянганы хөгжлийн сорилтын сангийн төсөл, төмөр замын дэд бүтцийг тавих, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр зэрэг бүтээн байгуулалтын ажлын хүрээнд гадаадын иргэд нилээд орж ирж байгаа. Үүний дотор Хятад улсын иргэд олноор ирж байгаа нь нууц биш. Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээ мөрөн гэх хоёр боомт мөн Замын-Үүдээр Хятадууд орж ирдэг. Ингэхдээ авто замаар эсвэл галт тэргээр зорчин ирдэг. Нэгэн галт тэрэгний жолооч "Гадаадын иргэд ерөнхийдөө дөрөвдүгээр сарын эхээр орж ирээд зургадугаар сарын 10-д гэхэд жигдрээд ажилдаа ордог. 500 гаруй Хятад иргэд жуулчны визээр орж ирлээ" гэсэн ярилцлага өгсөн байсан. Тус мэдээллийн дагуу бид тэр жолоочтой уулзсан. Монгол улсад жуулчны визээр орж ирнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ бол зогсоогдсон зүйл. Тэр 500 иргэд бол Засгийн газраас баталсан тогтоолын дагуу зөвшөөрөл аваад, хөдөлмөр эрхлэх эрхтэйгээр визээ аваад орж ирсэн иргэд байсан шүү. Зарим хүмүүсийн хувьд сонгууль болох гэж байгаатай холбоотой Монгол улсад маш олон тооны гадаадын иргэд орогноод байна гэж ярьдаг. Энэ бол бодитой тоо биш. Бид байнга судалгаа хийж хянаж байдаг.
-Ямар ч улсын иргэдээс нэг хувь л оршин байх ёстой гэсэн энэ талаар?
--Нэг улсын иргэн нэг хувь байх ёстой гэсэн заалт байгаа. БНХАУ-ын хувьд 27496 иргэн байгаа. Үүнээс хөдөлмөр эрхэлж байгаа 23 мянган орчим иргэн байна. Тэгэхээр энэ тоо нэмэгдэхгүйгээр буураад явна. Нэг улсын иргэн нэг хувь гэсэн дүрмээ барьж, виз олгох асуудлыг хязгаарлана. Цаашдаа манай улсад бүтээн байгуулалттай холбоотой асуудал нилээд өргөжиж байгаа учир хуулинд нэмэлт оруулах ба нэг хувь гэдэг заалтыг давсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар ХЗДХЯ- тай хамтраад хуулийн төсөл боловсруулж байгаа.
-Оюутолгойд ажиллаж байгаа гадаадуудын хувьд?
-Оюутолгойд энэ жилийн засгийн газрын тогтоолоор нийт ажиллах хүн 11510 мянга хүрсэн гэж тогтоож өгсөн. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас Оюутолгой төсөл дээр ажиллаж байгаа 4659 иргэд байна. Орж ирээгүй байгаа 5323 иргэн байна. Оюутолгойгоос ажлын графикийг нь авсан. Ерөнхийдөө 6000 мянгаас хэтрэхгүйгээр гадаадын ажилчдын тоо буурахаар үзүүлэлт байгаа.
-Манай улсад томоохон хэрэгт бүртгэгдэж байсан гадаадын иргэдийн талаар хувийн мэдээлэл танай байгууллагад хэр байдаг вэ? Мөн хэрэгт холбогдоод оргон зайлсан хүмүүсийг олох тал дээр цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг биз дээ?
-Монгол улсад гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн оргон зугатаж зайлж болзошгүй гэсэн асуудлаар хуулийн зохицуулалт бол сүүлийн үед нилээд сайжирч байгаа. Тухайлбал, Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад шалгаж байгаа гадаадын иргэний бичиг баримт буюу паспортыг манай байгууллагад хадгалуулж байх хуулийн зохицуулалт гарсан. Улсын хэмжээнд 43 боомт тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэ боомтуудаас манай албаныхан 26 боомтод ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 26 хилийн боомтод сүлжээ холбогдсон гэсэн үг. Хилээр ямар хүн хэзээ орж ирэв, ямар виз, хугацаатай орж ирэв, хэзээ гарав зэргийг бид хянаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэдийн талаар цагдаагийн байгууллагатай байнга хамтарч ажилладаг. Хамгийн сүүлийн байдлаар Украйн улсын иргэд хуурамч ID картаар хаан банкнаас их хэмжээний сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарсан. Энэ хэрэгт дээр цагдаагийн байгууллага, манай байгууллага хоёр маш сайн холбогдож ажилласан. Буянт- Ухаа боомтоор орж ирсэн хүмүүсийг шалгаж байж бүр буудлынх нь хаягийг олж цагдаагийн хэлтсийнхэнд өгсөн.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байгаа Монголд байх хугацаа нь дууссан Хятадууд хэрээс хэтэрч байна. Энэ талаар ?
-30 хоногоос дээш хугацаанд Монгол улсад зорчиж байгаа иргэд бол орж ирснээсээ хойш долоо хоногийн дотор заавал гадаадын харьяатай иргэд бүртгэх газар бүртгүүлэх ёстой. Бүртгүүлчихээд зарим нэг нь манай улсад удаан суухаар бол манай байгууллагаас зөвшөөрөл авах ба хяналтын ID карт өгдөг болсон. Харин 30 хоног дотроо Монгол улсад орчихоод гарч байгаа хүмүүсийг бид сүлжээгээрээ л бүртгэдэг.
-Гадаадын иргэд Монгол улсын иргэний үнэмлэх хууль бусаар гаргасан гэсэн?
-Монгол улсын иргэний үнэмлэхийг манай байгууллага олгодоггүй. Үүнийг УБЕГ олгодог. Гадаадын иргэнд бид оршин суух зөвшөөрлийг нь олгохдоо ID карт өгдөг болсон. Энэ карт 2011 оны нэгдүгээр сарын 1-ээс олгогдсон. Удаан хугацаагаар оршин суух иргэдийн хувьд гарын хурууных нь хээ, хаягийн бүртгэл, аль байгууллагад ажилладаг, урьд нь ирж байсан гэх мэт бүх мэдээлллүүд байгаа. Энэ картыг хуурамчаар үйлдэх ямар ч нөхцөл байхгүй ба 14 төрлийн нууцлалтай. Дотроо долоон өнгө байгаа. Тухайлбал, Хөх өнгийн карт бол Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон хүнд, шар нь бол хөдөлмөр эрхлэгчдэд, цагаач иргэдэд ногоон карт, харин суралцагсад бол ягаан өнгөтэй карт эзэмшдэг байгаа. Үүнийг бол зөөврийн төхөөрөмжөөр шалгадаг. Урьд нь гадаадын иргэдийн паспорт дээр нь оршин суух зөвшөөрлийг дараад, тэрэн дээр бичилт хийдэг байсан. Иймээс хуурамчаар үйлдэх тохиолдол их байсан.
-Филиппин улсын иргэд Монгол улсад визгүй зорчдог уу?
-Филиппин улсын иргэд Монгол улсад 21 хоног визгүй зорчих эрхтэй. Энэ нь хоёр улсын засгийн газрын хэлэлцээр юм. Монгол улсын иргэд бол филиппинд сар үнэгүй зорчдог. Сүүлийн үед Филиппин иргэд харлаад гэрийн үйлчлэгч хийх, хүүхэд асрах асуудал их болсон. Үүнийг бид журамлаж байгаа. Энэ байдал бол бүрэн хяналтанд орсон. Өнөөдрийн байдлаар Монгол улсад бүртгэлтэй 441 флиппин иргэн байна Энэ иргэдээс 325 иргэн бол хөдөлмөр эрхлэгч. Өөрөөр хэлбэл Оюутолгойд хөдөлмөр эрхэлдэг инженер, техникч их байдаг.

Д.Ундрах 24tsag.mn