Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайдын асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдаас өргөн барьсан огцруулах төслийг олонх дэмжсэн бол Эдийн засгийн байнгын хороогоор Зам тээврийн сайд Н.Төмөрхүү болон Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарын асуудлыг авч хэлэлцлээ.
Хуралдаанд 11 гишүүн оролцсоноос зургаа нь Зам тээврийн сайд Н.Төмөрхүү болон Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарыг чөлөөлөхийг дэмжлээ. Харин яг одоо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн асуудлыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (1)