УИХ-ын чуулганаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас "Танхим дотор яллагдагчаар татагдаад байгаа хэдэн хүн байгаа вэ" гэж асуулаа.
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Яллагдагчаар татагдсан хүмүүс байгаа. Гэм бурууг шийдээгүй байхад нийтэд зарлахыг хориглодог учраас тодорхой тоог хэлэх боломжгүй" гэдгийг хэлэв.
Сэтгэгдэл (1)