Албани улсын Тирана хотноо чөлөөт, сонгомол бөхийн олимпын бус жингийн ДАШТ өндөрлөв. Уг тэмцээнээс эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Цогбадрах хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Рисако Кавайтай барилдаж 2:4 харьцаатай ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм.
Ийнхүү Монгол Улсын шигшээ баг тамирчид ДАШТ-ийг нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна.
Ц.Цогбадрахын ДАШТ-ээс хүртсэн анхны медаль энэ болж байгаа. Харин С.Цэрэнчимэд ДАШТ-д гурав дах удаагаа алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан нь энэ бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв.
Л.Баяр