Арваннэгдүгээр сард болох спортын тэмцээн уралдааны хуваарийг танилцуулж байна.
САМБО
- 2024.11.08-10. 2024 World Sambo Championships. Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод болно.
ШИРЭЭНИЙ ТЕННИС
- 2024.11.22-29. ITTF World Youth Championships 2024. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Шведийн Хелсинборг хотод болно.
3Х3
- 2024.11.01-02. Masters. Manama 2024. Дэлхийн цуврал тэмцээн Филиппин улсын Манама хотод үргэлжилнэ. Тэмцээнд Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг оролцоно.
- 2024.11.07-08. Masters. Neom 2024. Дэлхийн цуврал тэмцээн Саудын Арабын улсын Неом хотод үргэлжилнэ. Тэмцээнд Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг оролцоно.
- 2024.11.16-17. Masters. Shenzhen 2024. Дэлхийн цуврал тэмцээн Хятадын улсын Шенжен хотод үргэлжилнэ. Тэмцээнд Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг оролцоно.
- 2024.11.22-24. Masters. Hong Kong Final 2024. Дэлхийн цуврал тэмцээний фин Хонконг хотод үргэлжилнэ.
МАРАФОН
- 2024.11.03. Нью Йоркийн Марафон. Марафоны дэлхийн хамгийн том зургаан тэмцээний нэг, 53 дахь удаагийн Нью Йоркийн Марафон болно. Тус марафоныг 2019 онд 53 мянган хүн дуусгаж барианд орсноор хамгийн том марафоноор бүртгэгдэж байв.
MOBILE LEGENDS
- 2024.11.11-19. IESF World Esports Championship 2024. Олон улсын электрон спортын холбооноос зохиодог шигшээ багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болно. 160 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монголын шигшээ багийг төлөөлж "IHC Esports" баг оролцоно.
- 2024.11.11-19. IESF World Esports Championship 2024 - Women. Олон улсын электрон спортын холбооноос зохиодог шигшээ багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болно. 120 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монголын шигшээ багийг төлөөлж "Cyborg" баг оролцоно.
- 2024.11.21-12.15. M6 World Championship. Mobile Legends-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Малайзын нийслэл Куала Лумпур хотод болно. 1 сая ам.долларын шагналын сантай тэмцээний Wildcard шатанд Монголын "The MongolZ" баг оролцоно.