Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийг хүртэл би шүүх засаглалыг хамгаалж ирсэн. Гэхдээ яг одоогийн байдлаар бол эргэлзэх сэтгэгдэл төрж байна. Нууцад хамаарсан материалыг нууцыг хадгалах үүрэгтэй этгээд алдсан. Тэрийг олж авсан, хадгалсан, дамжуулсан гээд бүгд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл ганцхан хүн хариуцлага хүлээгээд одоо шоронд байна. Н.Өнөрцэцэг сэтгүүлчид олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Би ч өөрөө хэлдэг байсан. Гэхдээ Монгол Улс "Арай дэндлээ, хэтэрлээ" гэдэг байдлаар эрүү үүсгээд, хэрэг тохоод явчихдаг болж байгаа юм биш биз дээ. Тиймээс би иргэнийхээ хувиар, сэтгүүлчийн хувиар орж үзмээр байна" гэв.