УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна. Зарчмын зөрүүтэй саналтай холбоотойгоор зарим УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин үг хэллээ.
Тэрбээр "2024 онд бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал нэг их наяд төгрөг байсан бол 2025 онд 1,9 тэрбум болж байна. Урсгал зардал асар ихээр нэмэгдэж, төрийн бүтээмж маш их буурсан байна. Адуитын өмнөх дүгнэлтүүдэд төсвийн үргүй зардлууд маш их байна гэж олон нийт дүгнэж байгаа. Бүхэлдээ урсгал зардлын нэмэгдлийг 30 хувь хасах ёстой, Засгийн газар хасч оруулж ирэх ёстой. Бүхэлд нь хасахаар шантааж хийж байгаа юм шиг том төслүүдийг гацаадаг зүйл бий. Тиймээс Засгийн газар өөрсдөө урсгал зардлаа бүхэлд нь танаж оруулж ирээч гэж хүсч байна" гэв.